September 2010 October 2010
Su Mo Tu We Th Fr Sa
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30

Гол мэдээ

Монгол Улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжилд оюун ухаан, хүч хөдөлмөр, мэдлэг чадвараа харамгүй зориулан хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмад болон гавъяат холбоочиддоо, салбарын нийт ажилтан ажиллагсад, тусгай зөвшөөрөл эзэмшин үйлчилгээ эрхлэгчид, нийт хэрэглэгчиддээ баярын мэндчилгээ дэвшүүлье.

Өнөө цагт Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжлийн хандлага нь олон улсын жишигт хүрэхүйц хурдацтайгаар хөгжиж байгаа нь та бидний өнөөдрийн амьдралын алхам тутамд мэдрэгдэж байгаа билээ. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор шинэ технологийг нэвтрүүлэх, шударга өрсөлдөөн, үнэ тарифийн зоицуулалт, зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх талаар олон ажил, арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлж байна. 

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээний үр дүнд салбарт оруулах улсын ба хувийн хөрөнгө хөрөнгө оруулалтын хэмжээ өсч, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн ашиг орлого жил бүр нэмэгдэж, улс орны нийгэм эдийн засаг, үндэсний хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах болсноор хүн амын өдөр тутмын үйл ажиллагаа, аж амьдралд үзүүлэх ач холбогдол улам бүр чухал болж байна. 

Ингээд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгчид Та бүхэн салбарын түүхэн ойн энэ өдөр өмнө гаргасан амжилтаа улам бататгаж, эх орныхоо ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулах, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргана гэдэгт итгэл төгс байна.

Түүнчлэн нийт холбоочиддоо Монгол Улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн мэндийг дахин хүргэж, амьдралд нь аз жаргал, ажил үйлс тань өөдрөг байхыг хүсэн ерөөе!

 

"Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо"-ны нэрэмжит спортын тэмцээн болж өндөрлөлөө. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 29, Мягмар гариг, 16:32

“МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО”-НЫ НЭРЭМЖИТ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН – 2010

ол Улсад Харилцаа холбооны зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 15 жил, радио долгионы хяналтын станц байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулах Мэдээлэл харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд боулингийн болон снукер биллъярдын тэмцээний 2010.06.25-26.ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээ эрхлэгчид, холбоод, байгууллагуудын 15 баг оролцлоо.

Түүнчлэн Монголд шинэ тутам хөгжиж буй боулингийн спортыг Харилцаа холбооны зохицуулах хорооны хамт олон дэмжиж, Монголын боулингийн холбооны 10 дахь гишүүн байгууллагаар элсч, өөрийн байгууллага дээр боулингийн клубийг байгуулж, батламжаа гардаж авсан.

Тэмцээний эхний өдөр Ньютел ХХК-ийн М-Боулинг төвд боулингийн тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд нийт 15 багийн 90 тамирчид өрсөлдсөнөөс:

Нэгдүгээр байр     –     Монголын телевизүүдийн холбооны баг
Хоёрдугаар байр:    -     Мобиком ХХК-ийн баг
Гуравдугаар байр:     -     Ньютел ХХК-ийн баг тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон. Мөн Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2-р багийн тамирчин С.Цагаанхүү 165 оноогоор “Өндөр онооны шагнал”-ыг авсан.

Тэмцээний хоёрдахь өдөр снукер биллъярдын тэмцээн зохион байгууллагдсан бөгөөд нийт 14 багийн 42 тамирчид өрсөлдсөнөөс:
Нэгдүгээр байр:     -     Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн баг
Хоёрдугаар сайр:     -     Харилцаа холбооны зохицуулах хорооны баг
Гуравдугаар байр:     -     Монголын телевизүүдийн холбооны баг тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон.

Ийнхүү мэдээлэл, харилцаа холбооны салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын хүрээнд зохион байгуулагдсан спортын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр497
mod_vvisit_counterӨчигдөр7917
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт8414
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт60244
mod_vvisit_counterЭнэ сард36633
mod_vvisit_counterӨнгөрсөн сард260751
mod_vvisit_counterБүгд358552

We have: 3 guests, 95 bots online
Таны IP: 38.107.191.81
 , 
Өнөөдөр: 9-р сар 06, 2010