Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо Дэлхийн банктай хамтран Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх төслийг 2007 оноос хойш амжилттай хэрэгжүүлж, хамтран ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан байгуулах, бүх сумдад үүрэн холбооны үйлчилгээг бүрэн нэвтрүүлэх, хөдөөгийн холбоог сайжруулах зорилгоор 152 багт малчдын нийтийн холбооны үйлчилгээний цэг байгуулах, интернэтийн үйлчилгээг орон нутагт хүргэх зорилгоор 7 аймгийн 34 суманд интернэтийн үйлчилгээг хүргэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Түүнчлэн радио давтамжийн хяналтын системийг шинэчлэх зорилгоор хөдөлгөөнт болон суурин, зөөврийн хяналтын системийг шинээр байгуулах төслийн хэрэгжилтийг амжилттай зохион байгуулсан Харилцаа Холбооны зохицуулах хорооог Дэлхийн Банк өндрөөр үнэлж цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүссэн захидлыг Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирал ирүүлсэн байна.
Шүүлтүүр Сар1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар Он20002001200220032004200520062007200820092010 5101520253050100Бүгд Шүүлтүүр