zipcode.mn

Баннер
Баннер
February 2012 March 2012
Su Mo Tu We Th Fr Sa
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com
  • Шинэ

  • Гадаад

  • Тендер

“Тоон өргөн нэвтрүүлэг” форум амжилттай зохион байгуулагдлаа
Бичсэн Administrator   

Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн радиогийн их хурлыншийдвэрээр дэлхийн улс орнууд өргөн нэвтрүүлгийг 2015 он гэхэд тоон технологид бүрэн шилжүүлж дуусгах үүрэг хүлээсэн юм.

Монгол Улсын Засгийн газраас “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2010 оны 275 тоот тогтоолоороо баталсан.

 

 

Цааш нь.
 
Таны интернетийн хурд санаанд чинь хүрч байна уу?
 
Таны өдөр тутмын амьдралд аль техник, технологи илүү чухал вэ?
 
Тус хороо СӨХ-той хамтран ажиллаж байна.

Тус хорооноос үйлчилгээ эрхлэгчдэд явуулсан харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон СӨХ хоорондын үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж болох тухай санал, цаашид энэ чиглэлээр МСӨХДЗ-тэй хамтран ажиллахад энэ тэргүүнд шийдвэрлүүлбэл зохих асуудлын талаар дэлгэрэнгүй тайлбар саналыг ирүүлэх тухай албан бичгийн явуулсан билээ.

 

Дэлгэрэнгүй
 
Гомдол, маргааныг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам батлагдлаа.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 06 дугаар тогтоолоор “Харилцаа холбооны зохицуулах хорооноос гомдол, маргааныг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ыг баталснаар 2003 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Харилцаа холбооны зохицуулах хорооноос гомдол маргааныг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам“-ыг хүчингүйд болгож, шинэ журмыг батлагдсан өдрөөс нь эхлэн хүчин төгөлдөг даган мөрдөж эхлээд байна.

Цааш нь.
 
Интернетийн хурд шалгагч програмын 2011 оны тайлан гарлаа.

Интернэтийн хурд шалгагч програмыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2010 оны 9 сараас эхлэн анх удаагаа интернэт хэрэглэгчиддээ зориулж Ookla компанитай хамтран эхний хувилбарыг нэвтрүүлсэн билээ. Нэвтрүүлсэн цагаас эхлэн интернэт хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болж өсөн нэмэгдэж байгаа нь дараах тоо баримтаас та бүхэнд харагдах болно. Цаашид хэмжилт, шалгалтын үр дүнг илүү нарийвчлалтай, боловсронгуй болгох үүднээс 2011 оны 11 сараас эхлэн хурд шалгах програмыг зөвхөн хурд шалгахаас гадна нэмэлтээр шугамын чанарыг шалгах тал дээр сайжруулж, нэмэлт өөрчлөлтийг (Packet loss, Port block, Jitter) хийж, тестийн сервэрийн байрлалыг АНУ Лос Анжелес болгон өөрчлөн шинэчлэлийг хийлээ. Манай сайт уруу хандаж байгаа хэрэглэгчдийн судалгаанаас харахад гар утсаараа хандсан хэрэглэгч нилээдгүй байсан учир цаашид гар утсанд зориулсан хувилбарыг нэвтрүүлэх, мөн Монголын интернэтийн дотоод урсгалын түвшинг тодорхойлохоор Үндэсний Дата төв дээр тестийн сервэр байгуулж ажиллахаар төлөвлөж байна. Дэлгэрэнгүй тайланг дараах холбоосоос үзнэ үү.  http://www.speedtest.mn/report.html

 
Шинээр боловсруулах стандартын төсөлд санал авч байна.

Монгол Улсын стандартчиллын ажлын 2012-2013 оны хөтөлбөрийн хүрээнд Мэдээлэл, харилцаа холбооны салбарын шинээр боловсруулах, дахин хянах, шинэчлэх шаардлагатай стандартын саналыг авч байна. Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигчид, аж ахуйн нэгж, төр болон хувийн хэвшлийн байгууллага МХТ-ийн салбарт нэн тэргүүнд шаардлагатай гэж үзэж буй стандартын нэрийг ХХЗХ-нд 2012 оны 1 дүгээр сарын 25 ны дотор ирүүлнэ үү.

Харилцах утас:304257, 304258

И-мэйл: dtumurpurev@yahoo.com

 
Тусгай дугаар эзэмшигчдэд сануулга хүргүүллээ

Сүүлийн үед телевиз, кабелийн суваг, радиогоор тусгай дугаар болон тусгай дугаарт мессеж ашигласан нэвтрүүлэг ихээр цацагдах болсон бөгөөд улмаар иргэдийн итгэмтгий байдлыг ашиглан хэрэглэгчийг төөрөгдүүлсэн нэвтрүүлэг, үйлчилгээ явагдаж байгаа талаар гомдол, санал тус хороонд бүртгэгдэж байгаа тул тусгай дугаар эзэмшигчдэд дараах сануулгыг албан тоотоор хүргүүлээд байна.

Цааш нь.
 
Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагын биелэлтэнд хийсэн мониторингийн дүгнэлт 7-11 сар

Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2011 оны 07 дугаар тогтоолоор “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг баталж өргөн нэвтрүүлгийн хяналтыг 2011 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эфирийн 14 телевизийн дотоод контент, чат, мессеж ашигласан нэвтрүүлэг, зар сурталчилгааны хэтэрсэн хугацаа болон телевизийн хөтөлбөр, цагийн хуваарьт мониторинг хийж байна. Мониторингийн 2011 оны 3-6-р сарын дүгнэлтийн дагуу холбогдох телевизүүдэд зөрчлийг арилгах тухай сануулга, шаардлагыг 8 сард хүргүүлж мониторингийн нэгдсэн дүнг тус хорооны вэб хуудсаар дамжуулан олон нийтэд ил тод мэдээлсэн билээ.

Цааш нь.
 
Стандартын төсөл боловсруулахад санал авч байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараахь нэр бүхий стандартуудыг боловсруулах төслийг 12-р сарын 28-ны  дотор ирүүлэхийг урьж байна.

Шинээр боловсруулах, орчуулах стандартууд

А. Бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийн хүрээнд боловсруулах стандартууд

1. Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын системийг хянан шалгах, үнэлгээ хийх,

гэрчилгээжүүлэх байгууллагад тавигдах шаардлага, ISO/IEC 27006:2011

2. Аюулгүй байдлын үнэлгээний шалгуурууд,  Үүнд:  ISO/IEC 15408-1:2009

ISO/IEC 15408-2:2008

ISO/IEC 15408-3:2008

3. Хууль бус хандалтыг илрүүлэх системийг сонгох, суурилуулах, ажиллуулах:

ISO/IEC 18043:2006

4. Иргэний цахим үнэмлэхний физик шинж чанарын стандарт,

ISO 7810,  ISO 10373 стандартуудтай уялдуулан боловсруулах

5. Иргэний цахим үнэмлэхэд бичлэг хийх аргачлал,

ISO/IEC 7811, Нийт 9 стандартаас бүрдсэн багц стандарт

6. Контакттай цахим иргэний үнэмлэхний багц стандарт, ISO/IEC 7816 багц стандарттай уялдуулна. Уг      олон улсын стандарт нь контакттай цахим үнэмлэхтэй  холбоотой 14 стандартаас бүрдэнэ.

Б. Телевиз, радиогийн Тоон технологийн стандартууд

Цааш нь.
 
“Тоон өргөн нэвтрүүлэг” форум амжилттай зохион байгуулагдлаа

Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн радиогийн их хурлыншийдвэрээр дэлхийн улс орнууд өргөн нэвтрүүлгийг 2015 он гэхэд тоон технологид бүрэн шилжүүлж дуусгах үүрэг хүлээсэн юм.

Монгол Улсын Засгийн газраас “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2010 оны 275 тоот тогтоолоороо баталсан.

 

 

Цааш нь.
 
Тоон өргөн нэвтрүүлгийн форум зохион байгуулагдана.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд “Тоон өргөн нэвтрүүлэг” сэдэвт форумыг зохион байгуулах гэж байна. Иймд уг форумын зохион байгуулалтын талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны дарга М.Мэнд-Очиртой уулзлаж тодруулга авлаа.

Танай байгууллагаас энэхүү форумыг яагаад зохион байгуулах болов ?

Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батласан. Хөтөлбөрийн  хэрэгжилт явц сайн байна. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хорооноос ажлын хэсгүүдийг зохион байгуулан ажиллаж байна. Эдгээр ажлын хэсэгт манай байгууллагаас гадна салбарын холбогдох байгууллагууд, салбарын эрдэмтэд, судлаачид, радио, телевизийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хэрэглэгчдэд телевиз радио борлуулагчид оролцсон байгаа.

Энэхүү ажлын хэсгүүдээс гаргасан дүгнэлт, санал зөвлөмжийг нийт телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулах, хэлэлцүүлэх зорилгоор энэхүү форумыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос санаачлан зохион байгуулж байгаа юм.

Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хэрхэн явагдаж байна?

Уг хөтөлбөрийн эхний шатны ажлууд үндсэндээ амжилттай хэрэгжиж дуусч байна. Энэ удаагийн форум нэг үгээр хэлбэл хөтөлбөрийн дагуу хийгдсэн ажлуудаа тайлагнах, дүгнэх, цаашид хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлаа тодорхойлох зорилгыг агуулж байгаа юм.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Тоон өргөн нэвтрүүлэг”-ийн форумыг хэзээ, хаана зохион байгуулах гэж байна вэ?

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Тоон өргөн нэвтрүүлэг” сэдэвт форумыг  2011 оны 11 дүгээр сарын 22-23 өдрүүдэд Чингэс зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна. Гадаадын олон орны төлөөлөгчид ирнэ, туршлага солилцоно. Форумд манай орны радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцох боломжтой.

Танайхаас зохион байгуулж буй форумын талаар сонирхсон хүмүүс хаанаас мэдээлэл авч болох, бас хэрхэн бүртгүүлэх вэ?

Форумын талаарх мэдээллийг crc.gov.mn гэсэн хаягаар авч болно. Харин бүртгэлийг Харилцаа холбооны зохицуулах хороонд uurtsaikhb@crc.gov.mn гэсэн цахим хаягт хүсэлтээ гарган  бүртгүүлэх боломжтой.

 

 
Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд сургалт, семинар зохион байгуулагдав

Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэмд заасны дагуу Шуудангийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдүүдэд заавар зөвлөгөө өгөх үйл ажиллагаанд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, шуудангийн салбарт мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, стандартыг таниулан мэдүүлэх зорилгоор энэхүү сургалт, семинарыг 2011 оны 11-р сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалт, семинарт нийт 35 байгууллагын 45 оролцогчид оролцлоо. Сургалт, семинараар Харилцаа холбооны зохицуулах хорооноос шинэчлэн батлагдсан тусгай зөвшөөрлийн ангилал, түүнд тавигдах нөхцөл шаардлага болон бусад хууль эрх зүйн орчны талаарх, шуудангийн технологи ажиллагааны стандарт, Олон улсын шуудан илгээмжийн гаалийн хорооноос  өөрийн байгууллагын танилцуулга болон бусад холбогдох дүрэм, журмын талаархи илтгэлүүд тавигдлаа.

Read more text
 
Тоон өргөн нэвтрүүлгийн форум

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргасантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд “Тоон өргөн нэвтрүүлэг” сэдэвт форумыг 2011 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Форумын хөтөлбөр нь:

 

Цааш нь.
 
“Шуудан-2011” сургалт зохион байгуулагдана

Монгол Улсын шуудангийн тухай хууль 2003 онд батлагдаж Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгож эхэлснээс хойш шуудангийн үйлчилгээ эрхлэгчэд тус хорооноос нийтдээ 4 удаагийн сургалтыг амжилттай зохион байгуулаад байна.

Энэ удаагийн сургалт нь Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэмд заасны дагуу Шуудангийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдэд заавар зөвлөгөө өгөх үйл ажиллагаанд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, шуудангийн салбарт мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, стандартыг таниулан мэдүүлэх зорилгоор сургалт семинарыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

 

 

Цааш нь.
 
Тусгай дугаарын үйлчилгээний өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх судалгааны ажил хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

Төлбөртэй болон төлбөргүй үйлчилгээний тусгай дугаарын зохицуулалтыг хийж эхлэх, мессежний тусгай дугаарын зохицуулалтын үр дүн, өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор тус хорооны зүгээс тусгай дугаарын үйлчилгээний зохицуулалт, үйлчилгээний өнөөгийн байдалын талаархи судалгааны ажлыг хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтанд урьж байна.

Цааш нь.
 
“Онлайн контент, цахим бизнесийн хөгжүүлэлт” сэдэвт семинар

Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2011 оны 11 сарын 03 –ний өдөр “Онлайн контент, цахим бизнесийн хөгжүүлэлт” нэртэй семинарыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү семинарын гол зорилго нь вэб сайтын хостинг, вэб сайт хөгжүүлэгч, вэбийн агуулга хариуцсан байгууллагад Монголын вэбийн өнөөгийн байдал, хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг даван туулахад чиглэгдсэн арга хэмжээ, ирээдүйн чиг хандлагын талаар чөлөөтэй ярилцаж, онлайн контент хэрхэн хөгжүүлэх, цахим бизнесийн талаар санал солилцоход оршино. Иймд сонирхосон байгууллага, хувь хүмүүсийг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

Цааш нь.
 
“Мэдээллийн аюулгүй байдлын тухай” цахим хуудас хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

Тус хорооны зүгээс мэдээллийн аюулгүй байдлын талаархи ойлголт сургалтыг агуулсан, олон нийт, хүүхэд багачууд, мэргэжилтнүүдэд зориулсан цахим хуудсыг хийж ашиглалтанд оруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байна.

Цааш нь.
 
Төвийн бүсийн сургалт, семинар амжилттай зохион байгуулагдлаа.

 

Харилцаа холбооны зохицуулах хорооноос (ХХЗХ) бүсийн семинарыг 2006 оноос эхлэн цуврал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа “Харилцаа холбооны зохицуулалт, хөгжлийн чиг хандлага” сэдвээр Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Эрдэнэт, Орхон аймгуудын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд бүсийн уулзалт семинарыг 2011 оны 09-р сарын 29-30-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан суманд зохион байгууллаа.

Цааш нь.
 
“Харилцаа холбооны зохицуулалт, хөгжлийн чиг хандлага” бүсийн сургалт, семинар зохион байгуулагдана.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр уламжлал болгох зохион байгуулдаг энэ удаагийн  бүсийн сургалт, семинарыг 2011 оны 09 дүгээр сарын 29-30.ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн төв Дархан хотноо “Харилцаа холбооны зохицуулалт, хөгжлийн чиг хандлага” сэдвийн дор зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Уг семинарт төвийн бүсийн Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцох бөгөөд семинарт Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газар болон зарим үйлчилгээ эрхлэгчдийн илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг хийгдэнэ. Тухайлбал Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар баримтлах бодлого, Зохицуулалт, чиг хандлага, Радио долгионы зохицуулалт, хяналт, Өргөн зурвасын сүлжээ, интернэт орон нутагт, Телевизийг тоон технологид шилжүүлэх нь зэрэг илтгэлүүд тавигдах бөгөөд сургалт семинарын дэлгэрэнгүй хөтөлбөрийг эндээс татаж авч танилцна уу.

 
Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагын биелэлтэнд хийсэн мониторингийн дүгнэлт

Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2011 оны 07 дугаар тогтоолоор “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг баталсан бөгөөд энэхүү нөхцөл шаардлагын хүрээнд өргөн нэвтрүүлгийн хяналтыг 2011 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлээд байна.

 

Цааш нь.
 
“3G –ийн хэрэглээ болон мобайл контентын хөгжил” сэдэвт семинарт урьж байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2011 оны 09 сарын 15 –ний өдөр “3G –ийн хэрэглээ болон мобайл контентын хөгжил” нэртэй семинарыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү семинарын зорилго нь Монгол Улсад 3G –ийн хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх, мобайл контентыг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэж, оновчтой зохицуулалтын орчинг бий болгох юм.

Иймд сонирхосон байгууллага, хувь хүмүүсийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хаяг: Метро Бизнес Төв, 12 давхар (СУИС-ийн зүүн талд 12 давхар бор барилга, А корпус), ХХЗХ-ны хурлын танхим

Холбоо барих утас:  304258, 91903303

 
Тайваны Үндэсний зохицуулах байгууллагын дарга, хатагтай SU, HERNG тэрүүтэй төлөөлөгчид айлчилж байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатарын урилгаар Тайваны Үндэсний зохицуулах байгууллагын дарга, хатагтай Su, Herng, Үндэсний зохицуулах хорооны гишүүн, ноён Wei, Hsueh-Wen, Үндэсэний зохицуулах байгууллагын мэргэжилтэн Liang, Wen-Hsin; Chen, Chun-Mu; Juei-Di Huang нар Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороонд 2011 оны 08 дугаар сарын 15-18.ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.

Цааш нь.
 
Стандартын төсөл боловсруулахад санал авч байна

Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараахь нэр бүхий стандартуудыг боловсруулах төслийг 2011 оны 08-р сарын 15-ны  дотор ирүүлэхийг урьж байна.

Нэмэлт өөрчлөлт оруулах стандартууд:

1. MNS  5471 : 2005 Барилгын доторхи дотоод холбоо, дохиоллын сувагчлал, кабелийн угсралтын  стандарт

Шинээр боловсруулах стандартууд

2. Сүлжээний нөөц үүсгэх (back-up or redundancy), бэлэн байдлыг хангах стандарт

3. Ашиглалт үйлчилгээний хяналтын системийн стандарт (TV, IPTV, CaTV)

4. Дата төвийн ангилал, түүний дэд бүтэц, тавигдах шаардлага

Эдгээр стандартыг боловсруулахыг сонирхсон хувь хүн болон төслийн баг нь тухайн стандартыг боловсруулахад гүйцэтгэх ажлын агуулга, цар хүрээ, стандартыг боловсруулах хугацаа болон үнийн талаархи саналаа дээрхи заасан хугацаанд ирүүлнэ үү.

Цааш нь.
 
“Монгол Улсыг гамшгаас хамгаалахад мэдээлэл харилцаа холбооны салбарын гүйцэтгэх үүрэг” сэдэвт семинар боллоо.

Харилцаа холбооны зохицуулах хороо болон Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас “Монгол Улсыг гамшгаас хамгаалахад мэдээлэл харилцаа холбооны салбарын гүйцэтгэх үүрэг” сэдэвт семинарыг 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчид, онцгой байдлын үед ажиллах байгууллагуудын хүрээнд зохион байгууллаа. Энэхүү семинараар мэдээлэл харилцаа холбооны салбарын байгууллагуудаар дамжуулан гамшгийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд хэрхэн хүргэх вэ, цаг уурын мэдээллийг цаг алдалгүй хэрхэн түргэн шуурхай хүргэх ёстой вэ? Монгол дахь гамшгийн талаарх мэдээллийн өнөөгийн байдал зэрэг олон арван сонирхолтой илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлсэн юм. Хамгийн гол нь бидэнд шинэ байж болох гамшгийг мэдээллэх техник, тоног төхөөрөмж, арга хэрэгслийн талаар Монгол Улс анх удаа мэдээлэл, харилцаа холбооны салбарынхаа хүрээнд онцгой байдлын үед ажиллах байгууллагуудтайгаа хамран зохион байгуулсанд оршиж байна.

Цааш нь.
 
“Монгол Улсыг гамшгаас хамгаалхад мэдээлэл харилцаа холбооны салбарын гүйцэтгэх үүрэг” семинарын хөтөлбөр

2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛ

08:30 – 09:00              Бүртгэл

Нээлтийн ёслол:

09:00 – 09:10              Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ нээж үг хэлнэ.

09:10 – 09:20              Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр үг хэлнэ.

09:20 – 09:30              Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатар үг хэлнэ.

Цааш нь.
 
ITU ASIA-PACIFIC REGIONAL MULTI-STAKEHOLDER FORUM ON EMERGENCY TELECOMMUNICATIONS

The Telecommunication Development Bureau (BDT) of the International Telecommunication Union (ITU) is organizing the “ITU Asia-Pacific Regional Multi-stakeholder Forum on Emergency Telecommunications", which will be held at Chinggis Khaan Hotel, Ulaanbaatar, Mongolia on 8 – 11 July 2011. The Forum is organized by the ITU and is hosted by the Mongolian Information, Communication Technology and Post Authority (ICTPA) with the support of the Government of Australia through the Department of Broadband, Communications and the Digital Economy, the Communications Regulatory Commission (CRC) of Mongolia, and the Economic and Social Commission for Asia and the Pacific (ESCAP). READ MORE

 
Тендерийн урилга

Тендер шалгаруулалтын нэр:     Монгол Улс - АНУ-ын хооронд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт

Тендер шалгаруулалтын дугаар:              №ХХЗХ /Ш4 2011

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улс - АНУ-ын хооронд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох  битүүмжилсэн тендерийг 2011 оны 06 дугаар сарын 29 –ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатайгаар зарлаж байна.

 

Öààø íü.
 
Мэдээлэл, Шуудан, Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн нэрэмжит урлаг, спортын наадам амжилттай зохион байгуулагдлаа.

Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2011 оны 06 дугаар сарын 06-12.ны өдрүүдэд салбарын 28 байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээ эрхлэгчдийн дунд урлаг, спортын арга хэмжээг 5 төрлөөр тус тус амжилттай зохион байгууллаа.

Цааш нь.
 
Шуудангаар үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээд, байгууллагуудын анхааралд

Харилцаа холбооны зохицуулах хорооноос улс хоорондын буухиа шуудан  болон дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон дараах нэр бүхий хуулийн этгээд, байгууллагуудаар үйлчлүүлэхийг анхааруулж байна.

Буухиа шуудангийн үйлчилгээ үзүүлэгчид нь танд болон танай байгууллагад шуудангийн бүх төрлийн үйлчилгээг найдвартай, цаг алдахгүй, шуурхай үйлчлэх болно.

 

Цааш нь.
 
Харилцаа Холбооны Зохицуулах хорооноос дараах нэр бүхий 16 стандартыг боловсруулах төслийг 2011 оны 6-р сарын 27-ны дотор ирүүлэхийг урьж байна.

Нэмэлт өөрчлөлт оруулах стандартууд

1. MNS  5278: 2003 Шилэн кабелийн залгаа хийх, муфьтлэх ерөнхий шаардлага

2. MNS 5591-1:2006, MNS 5592-1:2006 Телевиз, радиогийн студид тавигдах үндсэн шаардлага

 

Цааш нь.
 
Шүүлтүүр програмын үгсийн санд санал авч байна

Тус хорооноос боловсруулж буй үгийн шүүлтүүр програмын үгсийн санд санал авч байна. Та бүхэн өөрийн саналаа batboldt@crc.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

 
Кабелийн сувгууд тусгай зөвшөөрөлтэй болжээ

Үндсэний шуудан сонин. 2011.05.05 №107 (1131)

“Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага” батлагдаад 2 сар өнгөрлөө. Уг нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хэрхэн хангуулж байгаа талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулах албаны дарга У.Тамиртай ярилцлаа.

 

 

Цааш нь.
 
Судалгаа авч байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2011 онд Улаанбаатар болон аймаг, орон нутагт өргөн зурвасын утасгүй холболтын үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зурвасын /3.5 ГГц/ хүсэлтийг судлах зорилгоор хуулийн этгээдүүдээс судалгаа авч цаашид шийдвэрлэх талаар ажиллах тул хүсэлтээ ирүүлнэ үү.

Цааш нь.
 
“Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-г шинэчлэн баталлаа

Монгол улсын Засгийн газраас “Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн актыг хянаж боловсронгуй болгох асуудал”-ыг судлах ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цөөрүүлсэнтэй холбогдуулан “Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал”-д оруулах  өөрчлөлттэй холбогдуулан 2003 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрөл зэзмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд өөрчлөлтийг  оруулах асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны гуравдугаар хуралдаанаар авч хэлэлцээд шинэчлэн баталлаа.

Цааш нь.
 
ICT 90 EXPO

ICT 90 EXPO

“ICT-90- EXPO” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Монгол улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой” болон “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “ICT 90 EXPO-2011” үзэсгэлэн худалдаа уламжлал болон 6 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

 

 

 

 

Цааш нь.
 
Вэб сайтын үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж байна

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 02 дугаар хуралдааны 08 дугаар тогтоолоор “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг батлан 2011 оны 03 дугаар сарын 01-ээс хэрэгжүүж эхэлсэнтэй холбогдуулан “Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч”-ийн бүртгэлийн гэрчилгээний өргөдлийг Харилцаа холбооны зохицуулах хороон дээр хүлээн авч байна. Бүртгэлийн гэрчилгээний маягт

 

 

 
Контент агрегаторын тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хүлээж авна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 02 дугаар хуралдааны 08 дугаар тогтоолоор “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг батлан 2011 оны 03 дугаар сарын 01-ээс хэрэгжүүж эхэлсэнтэй холбогдуулан Нөхцөл шаардлагын 3.4.2 –д заасны дагуу “Контент агрегатор”-ийн тусгай зөвшөөрлийн өргөдлийг Харилцаа холбооны зохицуулах хороон дээр хүлээн авч байна. Тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягт, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон холбогдох мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хорооны вэб хуудаснаас www.crc.gov.mn болон 304258 утаснаас лавлана уу.

 
“Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” мөрдөгдөж эхэллээ

“Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” мөрдөгдөж эхэллээ

Харилцаа холбооны зохицуулах хорооны хурлын танхимд зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлаар...

Мэдээлэл, харилцаа холбооны технологи асар хурдтай хөгжиж, харилцаа холбооны сүлжээгээр төрөл бүрийн контент, мэдээллийг дамжуулах боломж бий болсноор олон нийтийн мэдээлэл, холбооны үйлчилгээнүүд өөр хоорондоо уялдан нэгдэж байна. Монгол Улсад харилцаа холбооны АйПи ТВ, мобайл ТВ, үүрэн холбооны 3G систем, шилэн кабелын интернэт гэх мэт шинэ шинэ технологиуд нэвтэрч эхэлснээр контентын бизнес өсөн дэвжих техник болон сүлжээний бололцоо бий боллоо. Түүнчлэн интернэт болон мобайл контент нь хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон бөгөөд ялангуяа өсвөр насныхан ихээхэн хэрэглэдэг нь судалгаагаар тогтоогдсон тул олон улсад контентын асуудалд анхаарал хандуулан зохицуулалт хийж эхэлсэн байна.

Read more text
 
Радио телевизийн болон тоон контентийн зохицуулалтын талаар

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага” болон “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”-ыг гаргаад удаагүй байгаа. Тоон контентын тухай журамд өдгөө бидний өргөн хэрэглэх болсон вэб хуудас, цахим хэрэглэгээ, үйлчилгээ гээд орчин үеийн техник технологийн бүх төрлийн үйлчилгээ хамаарч байгаа юм. Тиймээс  энэхүү журмыг илүү тодорхой ойлгуулах үүднээс Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга Б.Болдбаатартай ярилцлаа.

-Мэдээлэл технологи хурдацтай хөгжиж байгаа учраас энэ төрлийн журам гаргах нь цаг үеийн шаардлага болсон болов уу. Хүмүүс ч энэ журмын талаар сонирхож байгаа байх?

-Манайд мэдээллийн технологи тэргүүлэх салбарын нэг болон хөгжиж байна. Тиймээс цаашид хөгжих боломжийн суурь тавих, хөгжлийн чиг хандлагыг нь тодорхойлох шаардлага гарч ирж байгаа юм. Өнгөрсөн 5 жилд манай улсын интернэтийн хэрэглээ 80-90 дахин өслөө шүү дээ. Үүнийг дагаад харилцаа холбооны сүлжээг ашигласан, олон төрлийн үйчилгээ бий болж байгаа. Тиймээс энэ үйлчилгээнд гарч байгаа асуудлуудыг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх шаардлага тулгарсан учраас тоон контентын үйлчилгээний тухай хуулийг батлан гаргасан. Тиймээс харилцаа холбооны сүлжээгээр дамжиж байгаа бүхий л төрлийн контент энд хамаарна.

-Тоон контент, агрегатор гэдэг нь юу гэсэн үг юм бэ?

-Контент буюу агуулга гэдэг нь харилцаа холбооны сүлжээгээр дамжиж байгаа тэмдэгт, дохио, текст, зураг, дуу, авиа, дүрс бичлэг болон бүх төрлийн мэдээ мэдээллийг тоон хэлбэрт багтаасан бүтээгдэхүүн. Харин контентын агрегатор гэдэг нь контентыг хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болгодог хүмүүсийг хэлж байгаа юм.

 

Цааш нь.
 
Харилцаа холбооны зохицуулах хороо - Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын удирдлагуудын ээлжит ажил хэргийн уулзалт боллоо.

Уулзалт 2011.03.15-ны 16:00 цагаас МШХХТГазрын хурлын танхимд болсон бөгөөд ХХЗХ-ноос дарга Б.Болдбаатар, албадын дарга нараас Б.Мөнхбат, У.Тамир, З.Эрдэнэчулуун, О.Баттогтох, МШХХТГазраас дарга Ж.Бат-Эрдэнэ, хэлтсийн дарга нараас Ө.Одгэрэл, Амгаланбат болон бусад мэргэжилтнүүд оролцлоо.

Уулзалтын үеэр хийгдсэн мэдээлэл:

1. Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарын "Үндэсний хороо"-г байгуулсан бөгөөд Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүлж, дэд даргаар нь Монгол Улсын сайд, ЗГХЭГазрын дарга Ч.Хүрэлбаатар, бүрэлдэхүүнд нь МШХХТГазрын дарга Ж.Бат-Эрдэнэ,  ХХЗХ-ны дарга Б.Болдбаатар болон зарим нэг яамдын дэд сайд, агентлагийн удирдлагууд орсон байна.

2. "Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарын удирдах ажилтны зөвлөл"-ийг байгуулж, зөвлөлийн даргаар Монгол Улсын сайд, ЗГХЭГазрын дарга Ч.Хүрэлбаатар, бүрэлдэхүүнд нь бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон 2 байгууллагын удирдлагууд орсон байна.

 

Цааш нь.
 
Интернетийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд хийсэн шалгалтын дүн, тайлан

Тус хорооноос интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийг 2010 оны 7-р сарын 16-наас 12-р сарын 3-ны хугацаанд шалгасан бөгөөд дүнг хорооны хуралдаанаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээг тодорхойлоод байна. Мөн 2011 оны 3 дугаар сарын 1-ний өдөр интэрнэтийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд уулзалт зохион байгуулж, шалгалтын дүн болон цаашид хийх зохицуулалтын талаар танилцууллаа. (Уулзалтад тавигдсан илтгэлийг эндээс үзнэ үү.)

2011 онд интернэтийн бизнесийн орчин болон үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад нэмэлт өөрчөлөлт оруулж байгаа бөгөөд  үйлчилгээ эрхлэгчид, олон нийтийн саналыг 2011 оны 3 дугаар сарын 1-нээс 3 сарын 15  хүртэл нээлттэй хүлээн авч байна.  Та интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын нэмэлт өөрчлөлтийн төсөлд санал өгөх бол дараах санал өгөх хуудсын дагуу саналаа ирүүлнэ үү.

Санал өгөх хуудас

Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын нэмэлт өөрчлөлтийн төсөл

 
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын гадаад хамтын ажиллагаагаа идэвхижүүлэх уулзалтыг зохион байгууллаа

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран Мэдээлэл харилцаа холбооны салбарын удирдлагууд, үйлчилгээ эрхлэгчдийн захирлууд болон Монгол Улсад суугаа гадаад улсуудын элчин сайдын яамд, гадаадын байгууллагуудын Монгол Улс дахь суурин төлөөлөгчдийн газруудын төлөөллүүдтэй хамтран ажиллах, ажил хэргийн холбоо тогтоох зорилгоор 18:30-аас “ICT Cocktail party”-г 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдөр анх удаа амжиллтай зохион байгууллаа.

 

 

 

 

Цааш нь.
 
Кабелийн сувгийн тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хүлээж авна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 02 дугаар хуралдааны 07 дугаар тогтоолоор “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг батлан 2011 оны 03 дугаар сарын 01-ээс хэрэгжүүж эхэлсэнтэй холбогдуулан Нөхцөл шаардлагын 3.6 –д заасны дагуу “Кабелийн суваг”-ийн тусгай зөвшөөрлийн өргөдлийг Харилцаа холбооны зохицуулах хороон дээр хүлээн авч байна. Тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягт, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон холбогдох мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хорооны вэб хуудаснаас www.crc.gov.mn болон 304258 утаснаас лавлана уу.

 
“Контент хостингийн үйлчилгээ”, “Контент агрегатор”-ийн тусгай зөвшөөрөл болон “Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч”-ийн бүртгэлийн гэрчилгээний өргөдлийг хүлээж авна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 02 дугаар хуралдааны 08 дугаар тогтоолоор “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг батлан 2011 оны 03 дугаар сарын 01-ээс хэрэгжүүж эхэлсэнтэй холбогдуулан тус нөхцөл шаардлагын 3.4, 3.5–д заасны дагуу “Контент хостингийн үйлчилгээ”, “Контент агрегатор”-ийн тусгай зөвшөөрөл болон “Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч”-ийн бүртгэлийн гэрчилгээний өргөдлийг Харилцаа холбооны зохицуулах хороон дээр хүлээн авч байна. Тусгай зөвшөөрөл болон бүртгэлийн гэрчилгээний өргөдлийн маягт, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон холбогдох мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хорооны вэб хуудаснаас www.crc.gov.mn болон 304258 утаснаас лавлана уу.

 
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас ...

Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.

2010 оны 05 дугаар сарын 12-нд Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулсан “Бизнесийн хөгжлийн шинэтгэл-Үр ашигтай зохицуулалт” форумаас “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам” болон холбогдох бусад хуулиудад нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах талаар холбогдох байгууллагуудтай хамртан ажиллах тухай зөвлөмж гаргаж байсан билээ.

 

 

 

 

 

Цааш нь.
 
ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА: Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”-ын тухай мэдээлэл

Үндсэний шуудан сонин. 2011.03.02-ны №053(1077) дугаар.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага” гэгчийг гаргаж, өчигд­рөөс  хэрэгжүүлж эхлэхээр болс­ноо сэтгүүлчдэд дуулгалаа. Тэгэхээр телевиз, радиогийн эфирээр ца­цаг­даж байгаа нэвтрүүлгүүдийн 50 хувь нь үндэсний хэмжээний агууламжтай байх, нэг цаг тутамд дамжуулах зар сурталчилгааны хугацаа телевизийнх 15 минут, радиогийнх 18 минут байх, чат, мессежийг телевизийн дэлгэцээр харуулахгүй байх зэрэг шаардлагыг өчигдрөөс эхлэн радио, телевизүүд дагаж мөрдөх ёстой болж байна. Үзэж байсан нэвтрүүлгээ марттал реклам цацдаг телевизүүдийн хувьд зар сурталчилгааныхаа цагийг 15 минут болгож танана гэдэг ёстой эмзэг сэдвээр нь оролдсон хэрэг. Тиймдээ ч “Реклам өгсөн, цацсан хоёрын эрх ашгийг зөрчиж байгаа юм биш үү. Үүний оронд сэтгүүлчдийн хөдөлмө­рийг үнэгүй ашигладаг IT болон mobile телевизүүдэд  хариуцлага хүлээлгэх ёстой биш үү”, “15 минут гэдэг тоог ямар үндэслэлээр гаргаж ирсэн юм бэ” гэх зэрэг асуултыг телевизийн сэт­гүүлчид Харилцаа холбооны зохи­цуулах хорооныхонд тавьж байлаа. Үүний хариуд “Эдгээр шаардлагуудыг нэг удаа яриад шийдсэн асуудал биш. Олон нийтийг хамруулсан хэлэлцүү­лэг, уулзалтыг өнгөрсөн арванхоёрду­гаар сараас эхлэн хийж байж шийдсэн. Тэгээд ч олон улсын жишиг ийм бай­даг” гэдгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаа­тар хэлсэн. Телевизүүдийн ашиг ол­дог бас нэг хэлбэр нь үзэгчдээс ирсэн чат, мессеж. Ямар ч хяналтгүй телеви­зийн чатнаас болж, хүчингийн, хүн амины гэмт хэрэг хүртэл гарч байсан удаатай. Үүнийг энэ журмаар цэгцэнд нь оруулах бололтой. Мөн ар араасаа, цаг наргүй цувдаг савангийн дууриуд ч цөөрөх нь. Тэр хэрээрээ эфирийн­хээ цагийн ихэнхийг орчуул­гын нэвт­рүүлэг, савангийн дууриар “ал­ба хаадаг” телевизүүдийн амьдрах орон зай хумигдаад эхлэх нь гарцаагүй.

 

Цааш нь.
 
Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагыг баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл”-ийг үндэслэж, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг баталлаа. Нөхцөл шаардлагыг 2011 оны 03 дугаар сарын 01-ээс хэрэгжүүлж эхэлнэ.

Энэхүү ерөнхий нөхцөл шаардлага нь Монгол Улсад телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, нийтийн ашиг сонирхолд нийцсэн, чанартай үйлчилгээгээр үзэгч олон нийтийг хүртээмжтэй хангахад чиглэсэн харилцааг зохицуулах үндсэн зорилгыг агуулж байгаа юм.

Харилцаа холбооны зохицуулах хороо нөхцөл шаардлагыг боловсруулахдаа телевиз, радио, кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчид болон олон нийтийг хамруулсан хэлэлцүүлэг, уулзалтуудыг удаа дараа зохион байгуулан ил тод, нээлттэй хамтран ажиллах зорилго тавин ажиллалаа. Түүнчлэн олон улсын туршлага, чиг хандлагыг ч авч үзсэн болно.

 

Цааш нь.
 
“ТООН КОНТЕНТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА”-ийн тухай

content-comm-tech.gifМэдээлэл, харилцаа холбооны технологи асар хурдтай хөгжиж, төрөл бүрийн өгөгдөл, мэдээллийг нэгдсэн суваг, сүлжээгээр дамжуулах боломж бий болсноор олон нийтийн мэдээлэл, холбооны үйлчилгээнүүд өөр хоорондоо уялдан нэгдэж байна. Хэрэглэгчид ганцхан төхөөрөмжөөр интернэт, телевиз, радио, телефон гээд шаардлагатай бүх хэрэглээгээ авч байх боломж бий боллоо. Ингэснээр уг өргөн чадамжит технологид суурилсан нэгдмэл үйлчилгээний контент буюу мэдээллийн агуулга нь салбарын үйл ажиллагааны салшгүй бүрэлдэхүүн хэсэг, цаашид шинэчлэн хөгжүүлэх шаардлагатай нийгмийн үйлчилгээний бие даасан салбар болж буй юм. Хөгжлийн энэхүү шинэ хандлага нь интернет, гар утас, тэдгээрт суурилсан үйлчилгээ төдийгүй уламжлалт эфирийн болон кабелын телевиз зэрэг контентын үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийх зохицуулалтыг шинэчлэх шаардлагыг бий болгож байна.

Иймээс тус хорооноос контентын бизнесийн хөгжлийг дэмжих, контентын бизнест оролцож буй оролцогчдын хоорондын харилцааг зохицуулах, шударга өрсөлдөөнийг дэмжих болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг арилгах зорилгоор 2011 оны 2-р сарын 24-ны хорооны 2-р хуралдаанаар “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага ”-ыг хэлэлцэн баталлаа.

 

Цааш нь.
 
Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагыг баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл”-ийг үндэслэж, ХХЗХ-ны 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг баталлаа. Энэхүү ерөнхий нөхцөл шаардлагыг 2011 оны 03 дугаар сарын 01-ээс хэрэгжүүлж эхэлнэ.

 
Хуурамч дуудлагыг таслан зогсоох ажлыг зохион байгуулахаар тогтлоо

ХХЗХ-ноос үйлчилгээ эрхлэгчидтэй “шуурхай дуудлагын төв”-д /гоц халдварт-100, гал түймрийн дуудлага хүлээн авах-101; цагдаагийн шуурхай жижүүр-102, яаралтай түргэн тусламжийн-103; онцгой байдлын-105/ хандсан хуурамч дуудлагыг таслан зогсоох арга хэмжээ авах талаар уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд ХХЗХ-ны дэд дарга болон асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцсоноос гадна Мобиком ХХК, Стайтел ХХК, Юнител ХХК, Монголын цахилгаан холбоо ХК-ийн үйлчилгээний албаны төлөөлөл хүрэлцэн ирлээ.

 

 

 

 

Цааш нь.
 
Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын үйлчилгээ эрхлэгчидтэй хийсэн уулзалт

Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр  мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт үйл ажиллагаа эрхлэж буй үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагын баг, бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзалдан мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт бодлого, зохицуулалтын талаар санал солилцдог уламжлалыг тогтоогоод байгаа билээ.

 

 

 

 

Цааш нь.
 
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэгдүгээр хуралдааны мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хорооны ээлжит нэгдүгээр хуралдаан 2011 оны 01-р сарын 13-ны өдрийн 10.00 цагт ХХЗХ-ны хуралдааны танхимд эхлэв.

Хуралдаанд:

Б.Болдбаатар – Зохицуулах хорооны дарга

Ж.Уранчимэг– Зохицуулах хорооны гишүүн

Б.Мөнхбат – Зохицуулах хорооны гишүүн

Н.Баатархуяг – Зохицуулах хорооны гишүүн

Н.Эрдэнэхүү – Зохицуулах хорооны гишүүн

А.Мөнхбат – Зохицуулах хорооны гишүүн нар оролцов.

Цааш нь.
 
“Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий журам”-ын төслийн хэлэлцүүлэг хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл”-ийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий журам”-ын төслийн хэлэлцүүлгийг 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингис зочид буудалд зохион байгуулж, хэлэлцүүлэгт радио, телевиз, кабелийн телевиз, холбогдох төрийн байгууллагууд (Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар) болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөл нийт 120 орчим төлөөлөгчид оролцож саналаа илэрхийллээ.

 

 

Цааш нь.
Баннер